Бэрхшээл ба Боломж

De: Monica Batsukh
  • Resumen

  • Бэрхшээл ба Боломж подкастандаа таныг урьж байна. Мэдлэг оюунаар тархиа цэнэглэхээр тэсэн ядан хүлээдэг гайхалтай залуустаа энэ мөчийн мэндийг хүргэе! Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Мэдсэн зүйлсээ амьдрал ахуйдаа хэрэглэж, нийт 3 сая Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манай давалгаанд нэгдэж байгаад баяртай байна.
    Monica Batsukh
    Más Menos
activate_Holiday_promo_in_buybox_DT_T2
Episodios
  • 69: БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ТОМРУУЛАХ ВЭ?
    Jan 11 2024
    Бизнесийг хийж сурна гэдэг хүн бүрийн мөрөөдөл. Алсын хараатай баг хамт олноо нэгтгэж, зах зээлд эрэлт ихтэй, инновацилаг бизнесийг бүтээнэ гэдэг дараагийн амжилт гэж хэлж болно.

    Ихэнх бизнесүүд ажилтнуудынхаа тоог нэмж, бизнесээ өргөтгөх хэрэгцээ шаардлагатай ч хэрхэн ямар дарааллаар хийхээ мэдэхгүй гацалтад ордог.

    Бэрхшээл ба Боломж подкастын 70 дахь дугаараар Бизнесийн Бэрхшээлүүдийг шийдэх Боломжийг таниулж олон бизнесүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж яваа Дасгалжуулалтын Академийн Инновацийн багийн ахлагч, ахлах ментор Д.Ариунаатай хийсэн ярианаас тухлан сууж, таалан болгооно уу!

    📍Инноваци гэж юу вэ?
    📍ДА-ийн инновацилаг шинж чанар яг юундаа байна вэ?
    📍Инновацийг хэрхэн бий болгох вэ?
    📍Алсын хараа гэж юу вэ?
    📍Алсын харааг хэрхэн гаргах вэ?
    📍Алсын харааг байгууллагадаа хэрхэн хүн бүрт ойлгомжтойгоор нэвтрүүлэх вэ?
    📍Хэрхэн хэрэглэгч үйлчлүүлэгчдээ алсын харааг ойлгуулах вэ?
    📍Бизнесийн чадварыг хэрхэн үнэлэх вэ?
    📍Бизнесийн чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
    📍Бизнесийн бэрхшээл үүссэн шалтгаанаа хэрхэн олж харах вэ?
    📍Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?
    📍Багтаа итгэхэд хүндрэл үүсээд байвал яах ёстой вэ?
    📍Бизнес дараагийн шатанд шилжих үед ямар асуудал тулгардаг вэ?
    📍Ижил төстэй бизнесүүд хоорондоо өрсөлдөхөд ямар эрсдэл үүсэх вэ?
    📍ДА-ийн хөтөлбөрийн оролцогчдын үр дүн ямар байдаг вэ?

    Өдөр тутмын жижиг зөв алхмууд биднийг амжилтад хөтөлдөг. Бизнестэй холбоотой асуудал бэрхшээлээ олж таних, шийдвэрлэхийг хүсэж байгаа танд зориулан подкастынхаа TIP болгож захирлуудад зориулсан ҮНЭГҮЙ вэбинарт бүртгүүлэх боломжийг хуваалцъя!
    👇👇👇
    https://monicabatsukh.com/vc/webinar/

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" Дасгалжуулалтын Академи
    Харилцах утас: 77156053
    Más Menos
    34 m
  • 68: ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨРСӨН МЭТ САНАГДДАГ УУ?
    Jan 9 2024
    Орчин цагийн асар их мэдээлэл дунд амьдрах нь олон давуу талтай боловч сүүдэртэй тал ч мөн бий. Олон салаа замын алийг нь сонгож алхах вэ гэдэг эргэлзээ, гацалт танд мэдрэгддэг үү? Яг энэ сэдвээр Дасгалжуулалтын академийн ментор, хамтрагч, Секс коуч Э.Наранцацралтай сонирхолтой яриа өрнүүллээ.

    1:04 БЭРХШЭЭЛ: Хэт их сонголт дунд төөрөх
    15:20 БОЛОМЖ: Хариулт нь таны дотор бий
    27:00 АМЖИЛТ: Сурснаа хэрэгжүүлдэг, тэнцвэртэй амьдрал

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд www.monicabatsukh.com сайтаар зочлон бүртгүүлээрэй!
    Бидэнтэй холбогдох утас: 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа.
    Más Menos
    44 m
  • 67: Бүсгүй та эхлээд өөрийгөө хайрлаарай
    Dec 9 2023
    Эмэгтэй хүн хамгийн түрүүнд үр хүүхэд, хань ижил, аав ээжийгээ бодсоор өөрийгөө хойш тавих нь их. Нуруундаа үүрсэн ачаа нь хүнддэж, ядрах мөчүүд ихтэй амьдралыг туулах бүсгүйчүүд олон. Монгол улс маань умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд дээгүүр байр эзэлж байгаа ийм эмзэг цаг үед, бүсгүй та өөрийгөө хайрлаарай, амраагаарай, мөн урьдчилан үзүүлж байгаарай гэсэн санаан дор эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Пүрэвсүрэнтэй хийсэн яриагаа хүргэж байна.

    2:02 Хавдрыг эрт илрүүлбэл амь насаа алдахгүй байх боломжтой
    3:47 Умайн хүзүүний хорт хавдар огт буурахгүй байна
    5:15 Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд
    16:13 Энэ салбарт хийгдэж байгаа ажлууд
    19:10 Хэдэн наснаас хэр давтамжтай үзүүлэх тухай
    23:22 Анх Дасгалжуулалтын академитай холбогдсон түүх
    34:05 Эмэгтэйчүүддээ өгөх нандин зөвлөгөө

    Э.Пүрэвсүрэн эмчтэй ЭНД ДАРЖ холбогдоорой.

    Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй! 

    Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053

    "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор 
    Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 


    Más Menos
    40 m

Lo que los oyentes dicen sobre Бэрхшээл ба Боломж

Calificaciones medias de los clientes

Reseñas - Selecciona las pestañas a continuación para cambiar el origen de las reseñas.