Episodios

  • Episode 1: Amnesty Podcast Ep 1: Царай таних камер, Фэйсбүүк Гүүгл зэрэг нь хүний эрхэд хэрхэн нөлөөлж байна вэ?
    Jun 27 2024
    Фэйсбүүк Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын хөгжүүлсэн алгоритм , царай таних технологи, нийгмийн хамгааллын салбарт ашиглаж байгаа технологиудад хүний эрхийн өнцгөөс дүгнэлт хийж, гарч болох эрсдэл, мөн боломжуудын талаар ярилцлаа. Олон нийтэд хүний эрхийн боловсрол түгээх зорилготой Эмнести Подкастын эхний дугаараар Глоб Интернэшнлийн хуульч, судлаач Л.Галбаатар, Infosec+ компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал У.Ганбаяр нар оролцлоо.
    Más Menos
    51 m
  • Episode 8: Зоригтон Подкаст: Хот дахин төлөвлөлтийн явцад хэрхэн хуульчид хандах вэ?
    Jun 13 2023
    Хот дахин төлөвлөлтийн талаар мэргэшсэн хуульч бий юу? Хот дахин төлөвлөлтөд өртөж буй иргэд хэзээ, хэрхэн хуульчид хандах хэрэгтэй зэрэг асуудлын хүрээнд хуульч Түвшинжаргалтай ярилцлаа.
    Más Menos
    32 m
  • Episode 7: Зоригтон подкаст: Улсын төсөв ба хүний эрхийн асуудал хэрхэн холбогдох вэ?
    May 16 2023
    Монголын Эмнести Интернэшнлийн залуу активистууд улсын төсвийг тойрсон асуудлуудыг хүний эрхийн линзээр харж, хүний эрхэд ээлтэй төсвийн зарчмын тухай ярилцлаа.
    Más Menos
    30 m
  • Episode 6: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож №3
    May 3 2023
    Газрын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа вэ? Түүнчлэн тус хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал зөвлөмжийг гаргаж байгаа талаар болоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийдэг ажлын талаар ярилцлаа.
    Más Menos
    11 m
  • Episode 5: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож №2
    May 3 2023
    Шинэ газрын багц хууль юуг зохицуулахаар боловсруулагдаж байгаа вэ? Батлагдан гарвал иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Монголын онцлогт нийцсэн хууль болж чадах уу?
    Más Menos
    16 m
  • Episode 4: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож
    May 3 2023
    Шинэ газрын хууль гарах хэрэгцээ шаардлага бий болсон уу? Хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангаж байгаа юу? Эдгээр асуултын хүрээнд Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа.
    Más Menos
    13 m
  • Episode 3: Зоригтон Подкаст: Газрын тухай багц хуулийг бид яагаад анхаарах ёстой вэ? №2
    Apr 18 2023
    Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай шинээр өргөн барьсан газрын тухай багц хуулийн талаар ярилцлаа.Show less
    Más Menos
    25 m
  • Episode 2: Зоригтон подкаст: Шог зургаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь. Зочин: Д.Мянганзам
    Apr 4 2023
    Монголын Эмнести Интернэшнлийн урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн тухай ярилцлаа.
    Más Menos
    19 m